Ангилал
Брэндүүд Бүгд
Salewa Dynafit Thule Kayland Climbing Technology Buff® C.A.M.P Helikon-Tex Wild Country
Тоноглол сонгогч3 асуултад хариулаад өөрт тохирох гутал, хувцас, брэндээ олоорой
Тусламж

Түгээмэл асуулт, хариулт

Захиалга, төлбөр, хүргэлт, хэмжээ сонголтын талаар хамгийн их асуудаг асуултуудын хариултыг эндээс олно уу. Хариулт олдохгүй бол бидэнтэй шууд холбогдоорой.

Асуулт, хариулт

Захиалга хэрхэн хийх вэ?

Барааны хуудаснаас өнгө, хэмжээгээ сонгоод «Сагсанд нэмэх» дарна. Сагснаас «Захиалах» дарж хүргэлтийн хаяг, утасны дугаараа оруулаад төлбөрөө төлснөөр захиалга баталгаажна. Бүртгэлгүйгээр, зөвхөн утасны дугаараар захиалах боломжтой.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

QPay, SocialPay болон Visa, Mastercard картаар онлайнаар төлнө. Бэлгийн карттай бол төлбөрийн алхамд кодоо оруулж үлдэгдлээсээ хасуулж болно. Төлбөр баталгаажмагц захиалга хүргэлтэд бэлтгэгдэнэ.

Хүргэлт хэзээ, хэрхэн хийгдэх вэ?

Улаанбаатар хотод төлбөр баталгаажсаны дараа хүргэлтийн ажилтан тантай холбогдож, 10:00 – 17:00 цагийн хооронд хүргэнэ. 200,000₮-с дээш захиалгад хүргэлт үнэгүй. Дэлгэрэнгүйг Хүргэлт хуудаснаас үзнэ үү.

Хэмжээгээ хэрхэн сонгох вэ?

Барааны хуудасны «Хэмжээний хүснэгт» холбоосоор брэнд бүрийн хэмжээний хүснэгтийг үзнэ. Гутлын хувьд хөлийн уртаа см-ээр хэмжиж харьцуулахыг зөвлөж байна. Эргэлзвэл утсаар холбогдоорой, мэргэжилтнүүд маань туслана.

Бараа солих, буцаах боломжтой юу?

Худалдан авснаас хойш 3 хоногийн дотор, шошго, кассын талон, хайрцагтайгаа, хэрэглээгүй бол хэмжээ сольж болно. Дэлгэрэнгүй нөхцөлийг Үйлчилгээний нөхцөл хуудаснаас үзнэ үү.

Захиалгынхаа төлөвийг хаанаас харах вэ?

Утасны дугаараараа нэвтэрч Миний захиалга хэсгээс захиалгын түүх, төлөвөө харна. Мөн төлөв өөрчлөгдөх бүрт мессежээр мэдэгдэнэ.

«Захиалга» гэсэн бараа гэж юу вэ?

Ирж буй шинэ цуглуулгын барааг агуулахад ирэхээс өмнө тусгай үнээр захиалах боломж. Захиалгын хугацаа хаагдмагц үнэ энгийн болно. Бараа ирмэгц бид тантай холбогдож хүргэнэ. Захиалгын хуудас.

Бэлгийн карт хэрхэн ашиглах вэ?

Бэлгийн карт хуудаснаас дүнгээ сонгон худалдан авч, кодыг хүлээн авагчид илгээнэ. Хүлээн авагч төлбөрийн алхамд эсвэл дэлгүүрт кодоо хэлж ашиглана. Үлдэгдлийг энд шалгана.

Хариулт олдсонгүй юу? Ажлын цагаар утсаар эсвэл дэлгүүрт ирж асуугаарай.