Мэдээлэл
Мэдээлэл
Үйлчилгээний нөхцөл
Энэхүү нөхцөл нь www.altaitavanbogd.com вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой харилцааг зохицуулна. Захиалга хийснээр та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1Нийтлэг үндэслэл
- www.altaitavanbogd.com нь «Даймонд Стар ХХК»-ийн интернет худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
- Вэб сайтын үйлчилгээг авахдаа та 16 наснаас дээш байх ёстой бөгөөд энэ нь та энэхүү нөхцөлийг ойлгох бүрэн чадамжтай гэдгээ нотлохын зэрэгцээ, үүнийг зөвшөөрөн дагаж мөрдөнө гэсэн үүрэг юм.
- Худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
- Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
- Интернет худалдаа Монгол Улсын хуулийн дагуу бүхэлдээ төгрөгөөр хийгдэнэ.
- Вэб сайтаар үйлчлүүлэхдээ заавал гишүүнчлэлийн бүртгэлтэй байх шаардлагагүй.
2Үйлчлүүлэгчийн эрх
- Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг чөлөөтэй илгээх эрхтэй.
- Барааны талаар бүрэн мэдээлэл авах эрхтэй.
- Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх эрхтэй.
3Цагийн хуваарь
- Вэб сайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгдэнэ.
- Бараа хүргэлт өдөр бүр 10:00 – 17:00 цагт.
- Интернет худалдааны мэргэжилтэн ажлын өдрүүдэд 9:00 – 18:00 цагт ажиллана.
4Бараа буцаах, солих
- Үйлчлүүлэгч худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй.
- Хүргэлтээр ирсэн барааг худалдан авагчийн буруугаар буцаах тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх алданги болон хүргэлтийн зардал 5,000₮-ийг барааны төлбөрөөс суутгаж, үлдсэн мөнгийг буцаасан барааг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ.
- Сэтгэл ханамжийн баталгаагаар (ШӨХТГ-ээр баталгаажсан) барааг худалдан авснаас хойш 2 хоногийн дотор чанар байдлыг нь муутгаагүй тохиолдолд хэмжээ сольж болно.
Барааг солиулахдаа дараах шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна:
- Худалдан авалт хийснээс 3 хоногийн дотор хүсэлт гаргасан байх.
- Тухайн бараа нь шошго, кассын талон, өөрийн зориулалтын хайрцагтайгаа байх.
- Тухайн бараа нь гадаа хэрэглэгдээгүй, өнгө алдаагүй, гэмтээгүй байх.
Тухайн барааг зориулалтын дагуу хэрэглэх боломжгүй бол «үйлдвэрлэлийн доголдолтой бараа», адил төрлийн бараанаас гадаад, дотоод байдлаараа илт ялгаатай бол «загварын доголдолтой бараа» гэж үзнэ. Энэ хэсэгт зааснаас бусад тохиолдлыг барааны доголдолд тооцохгүй.
Буцаасан барааг бэлэн мөнгөөр олгох боломжгүй тул үнийн дүнтэй тэнцэх бараагаар солино. Илүү үнийн дүнтэй бараагаар сольсон тохиолдолд зөрүү төлбөрийг авч кассын талон бичнэ.
Бараа солих, буцаах үйлчилгээг манай дэлгүүрт ирж хийнэ.
Асуулт, гомдол, санал байвал манай дэлгүүрт ирж эсвэл утсаар холбогдоно уу.








