Хэмжээ хэрхэн сонгох вэ
Уул, аяллын хувцас, гутлын хэмжээ брэнд бүрээр бага зэрэг ялгаатай. Доорх зааврын дагуу биеэ хэмжээд хүснэгттэй харьцуулаарай. Эргэлзвэл утсаар холбогдож зөвлөгөө аваарай.
Хэрхэн хэмжих вэ
Цаасан дээр зогсоод өсгий болон хамгийн урт хурууны үзүүрийг тэмдэглэж, хоёр цэгийн хоорондох зайг см-ээр хэмжинэ. Хоёр хөлөө хэмжиж, томыг нь авна. Хөл орой томордог тул оройн цагт, өмсөх оймстойгоо хэмжихийг зөвлөж байна.
Цээжний хамгийн өргөн хэсгээр, суганы доогуур метрийг хэвтээ байдлаар тойруулж, хэвийн амьсгалж байгаа үед хэмжинэ.
Бүсэлхийн хамгийн нарийн хэсгээр (хүйснээс дээш) метрийг чангалахгүйгээр тойруулж хэмжинэ.
Хөлөө нийлүүлж зогсоод ташааны хамгийн өргөн хэсгээр хэмжинэ.
Цавинаас шагайн яс хүртэлх уртыг хөлийн дотор талаар хэмжинэ. Өмсдөг өмднийхөө дотор оёдлыг хэмжсэн ч болно.
Хөмсөгнөөс 1 см дээгүүр, чихний дээгүүр толгойн хамгийн өргөн хэсгээр тойруулж хэмжинэ.
Гутал
| EU | Хөлийн урт (см) | US эрэгтэй | US эмэгтэй | UK |
|---|---|---|---|---|
| 36 | 23.0 | 4 | 5.5 | 3.5 |
| 37 | 23.5 | 4.5 | 6 | 4 |
| 38 | 24.5 | 5.5 | 7 | 5 |
| 39 | 25.0 | 6.5 | 7.5 | 5.5 |
| 40 | 25.5 | 7 | 8.5 | 6.5 |
| 41 | 26.5 | 8 | 9.5 | 7.5 |
| 42 | 27.0 | 8.5 | 10 | 8 |
| 43 | 27.5 | 9.5 | 11 | 9 |
| 44 | 28.5 | 10 | 11.5 | 9.5 |
| 45 | 29.0 | 11 | 12.5 | 10.5 |
| 46 | 29.5 | 11.5 | 13 | 11 |
| 47 | 30.5 | 12.5 | 14 | 12 |
Эрэгтэй хувцас
| Хэмжээ | Цээж (см) | Бүсэлхий (см) | Ташаа (см) |
|---|---|---|---|
| S | 88–92 | 76–80 | 88–92 |
| M | 96–100 | 84–88 | 96–100 |
| L | 104–108 | 92–96 | 104–108 |
| XL | 112–116 | 100–104 | 112–116 |
| XXL | 120–124 | 108–112 | 120–124 |
Эмэгтэй хувцас
| Хэмжээ | Цээж (см) | Бүсэлхий (см) | Ташаа (см) |
|---|---|---|---|
| XS | 80–84 | 62–66 | 88–92 |
| S | 84–88 | 66–70 | 92–96 |
| M | 92–96 | 74–78 | 100–104 |
| L | 100–104 | 82–86 | 108–112 |
| XL | 108–112 | 90–94 | 116–120 |
Тохирох хэмжээ сонгох зөвлөмж
- Уулын гутлыг хөлийн уртаас 0.5–1 см нөөцтэй сонгоно — уруудахад хуруу тулахгүй
- Гутлыг өмсөх оймстойгоо, оройн цагт хэмжинэ
- Хоёр хэмжээний завсарт байвал давхарлан өмсөх хувцас бол том, дотуур давхарга бол жижиг рүү
- Брэнд бүрийн хүснэгт ялгаатай тул барааны хуудасны хэмжээний мэдээллийг давхар шалгана
- Худалдан авснаас хойш 3 хоногийн дотор хэрэглээгүй бол хэмжээ сольж болно








